Мeta-ийн Албан ёсны Борлуулалтын Хамтрагч гэж юу вэ?

Мeta-ийн Албан ёсны Борлуулалтын Хамтрагч гэдэг нь тухайн сонгогдсон улсад Meta-ийн борлуулалтын багийг төлөөлж байгаа тэдний өргөтгөл юм. Ийнхүү сонгогдсон мэргэжлийн баг нь тухайн бүс нутаг дахь сурталчилгаа байршуулагчид болон агентлагуудад ямар ч үнэ төлбөргүйгээр зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэн ажилладаг. Бизнесийн хэрэгцээг танихаас эхлээд стратегийн зөвлөгөө боловсруулах хүртэл Meta-ийн Албан Ёсны Борлуулалтын Хамтрагч нь аливаа бизнесийг зорилгодоо хүрч, багаа чадавхжуулж, маркетингийн үр ашгаа нэмэгдүүлэхэд нь тусалдаг.

Meta-ийн Албан Ёсны Борлуулалтын Хамтрагчтай хамтран ажиллах нь ямар давуу талтай вэ?

1a

Мэргэжлийн шийдлүүд

Facebook, Instagram, Messenger болон Audience Network-ийн хүрээнд мэргэжлийн шийдлүүд.

2a

Зах зээлдээ тохирсон сургалтууд

Meta Blueprint сертификат болон Meta-ийн семинар зэрэг сургалтын хөтөлбөрүүд рүү нэвтрэх боломж.

3s

Дотоодын суппорт

Бүс нутагт нь байршиж шууд холбогдох боломж бүхий дэмжлэг үзүүлэх суваг.

4a

Дотоодын төлбөр тооцоо & Зөвлөх үйлчилгээ

Meta-ийн Итгэмжлэгдсэн Борлуулалтын Түншийн зээлийн шугамаар хийгдэх дотоод төлбөр тооцоо.

5a

Бэлтгэгдсэн мэргэжилтэн

Дотоодын агентлаг болон харилцагчдад үзүүлэх бүс нутгийн хэмжээний компанит ажлын зөвлөх үйлчилгээ.

6a

Кампанит ажлын үр дүн

Үр дүнгийн судалгаа, зөвлөх үйлчилгээ.

Бид Юу Хийдэггүй вэ

1b

АБХамтрагчид агентлагуудтай ижил үйлчилгээ үзүүлдэггүй

3b

Зөвхөн дуудлагын төв биш, АБХамтрагчидтай биет уулзалт хийх боломжтой

2b

Эцсийн хэрэглэгчдэд нэмэлт зардалгүй

Монголын баг

Бидэнд зурвас илгээж
танд ямар туслалцаа үзүүлж
болох талаар ярилцаарай

Contact Email: mongolia@entravision.com

    Түгээмэл асуулт харилтууд

    Өөрийн Брэнд/Агентлагаа хэрхэн харилцагчаар бүртгүүлэх вэ?

    Хэрвээ манай харилцагчаар бүртгүүлэхийг хүсвэл дээрх форм-ыг бөглөөрэй. Бид эргэн холбогдох болно!

    Манай Брэнд/Агентлагийн хувьд шинэ үйлчлүүлэгч болох дараалал нь ямар байдаг вэ?

    Харилцагчаар бүртгүүлэх процесс нь тун энгийн. Эхлээд, танай бизнесийн шаардлагыг ойлгохын тулд манай баг холбогдож уулзалт товлоно. Танай байгууллагад тохирох үйлчилгээг тодорхойлсны дараагаар манай мэргэшсэн баг төлөлтийн хуваарь зэргийг тусгасан гэрээ болон хамтран ажиллах нөхцөлийг хүргүүлнэ. Гэрээ батлагдмагц зээлийн шугам бүхий хэрэглэгчийн эрхийг үүсгээд таны Meta Business manager-тэй холбодог. Ингээд таны шинэ эрх үүсэж, зур сурталчилгаа явуулахад бэлэн болно. Шаардлагатай үед манай баг дэмжлэг үзүүлж зөвлөгөө өгөхөд байнгын бэлэн байдалд байна.

    Бид өөрийнхөө одоо үүсгэсэн байгаа дата баазыг шинэ бүртгэл рүүгээ яаж шилжүүлэх вэ?

    pixels, custom audience, SDK гэх мэт дата баазуудыг өмнөх бүртгэлээс шинэ бүртгэл рүү амархан шилжүүлэх боломжтой. Хадгалсан компанит ажил, бэлдсэн зорилтот хэрэглэгчдийн бааз зэрэг мэдээллийг шинэ бүртгэлтэй холбох нарийвчилсан мэдээллээр хангадаг.

    Дотоодын мөнгөн дэвсгэртээр яаж төлбөр тооцоогоо хийх вэ?

    Meta-ийн ИБХ-ын хувьд, Meta-тай хамаарал бүхий бүх app-ийн төлбөр тооцоог дотоодын мөнгөн дэвсгэртээр хийх боломжийг олгож байгаа цорын ганц байгууллага нь бид юм. Сар бүрийн төгсгөлд Төв Банкны зарах хаалтын ханшаар тооцоолж дотоодын мөнгөн дүнгээр нэхэмжлэх илгээх юм. Хүсэлтийн дагуу америк доллароор нэхэмжилж бас болно.

    Миний Facebook хуудсыг баталгаажуулж чадах уу?

    Бид таны хуудсыг баталгаажуулах амлалт өгөхгүй ч баталгаажуулах хүсэлтэнд тань заавалчгүй туслах болно.

    Манай байгууллага дээр маш олон ad account хэрэглэх шаардлага гардаг. Олон ad account хэрэглэхэд боломжтой юу?

    Тийм, танай байгууллагын хүсэлтийн дагуу хэд л бол хэдэн ad account үүсгэж болно.

    Холбоотой байцгаая

    ©2023 Энтравишн Коммюникэйшн Корпорац. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. | Нууцлалын бодлого | Сайт ашиглах нөхцөл